AND ENERGY JCI

АНД ЭНЕРГИ ХК

Гэрэлтэй амьдаръя ]

АНД ЭНЕРГИ ХК товч танилцуулга

“Анд-Энерги” ХХК нь 2011 оны 5-р сарын 23-ний өдөр эрчим
хүчний угсралт, суурилуулалт, автоматжуулалтын чиглэлээр анх
үүсгэн байгуулагдсан. 2014 оны 9-р сард Монгол улсад анх удаа
дэвшилтэт технологийн Лед гэрлийн үйлдвэрийг “Эрдэнэт LED”
нэртэйгээр ашиглалтад оруулсан. 2017.10.09-ний өдрийн Санхүүгийн
зохицуулах хорооны МҮЦБирж дээр үнэт цаасаар арилжаалахыг
зөвшөөрсөн 176 тоот тогтоолын дагуу 2017.11.01 өдөр үнэт цаасны
анхдагч зах зээлийн арилжааг амжилттай явуулж 642 хувьцаа
эзэмшигчтэй “Анд-Энерги” Хувьцаат Компани болж өргөжсөн.
Өнөөгийн байдлаар нийт 31 ажилтантайгаар үйл ажиллагаагаа
тогтмол явуулж байна.

Mонгол улсын гэрэлтүүлгийн зах зээлийн
чиг хандлагыг тодорхойлно.

Мэдлэгт суурилсан үнэ цэнтэй бүтээлээр
дэлхий ертөнцийг гэрэлтүүлнэ.

Бидний үнэт зүйл

01

Зөв засаглал

Бид хэрэглэгч бүрийн хүсэн
хүлээдэг бүтээгдэхүүнийг
үйлдвэрлэдэг, ажилтан бүр
өсөж дэвждэг, аз жаргалтай
ажлын орчин бий болгосон,
хувьцаа эзэмшигчид ашиг
х ү рт д э г , и л то д , ү н э н ч
шударга, зөв засаглалтай
жишиг байгууллага мөн.

02

Шинэ санаачилга
Бүтээлч байдал

Бид үргэлж технологийн
хөгжил дэвшил, асуудлыг
ш и й д в э р л э н , б ү т э э л ч
ш и й д э л б ү х и й с а н а л
с а н а а ч и л г ы г д э м ж и н
бүтээгдэхүүн хөгжүүлэлтдээ
нэвтрүүлэн ажилладаг.

03

Эрдэм мэдлэг

Бид мэдлэгийг хязгааргүйд
тооцон цаг үргэлж суралцан,
өөрсдийгөө болон баг хамт
олноо хөгжүүлж, ухаалаг зөв
сэтгэлгээтэй үнэн шударга
замналыг бий болгосон.

04

Хамтын хүч

Бид эерэг хандлагатай,
б ү т э э л ч с э т г э л г э э т э й ,
бүтээмж өндөртэй, хамтын
хүчийг дээдлэгч байгууллага
юм.

Түүхэн замнал

2025

Олон улсын IEC 60598-1:2020 стандарт MNS 60598-2:2025 стандартад хөрвүүлэн батлууллав.

2024

Монголын Худалдаа Аж Үйлдвэрийн танхимд УБ, орон нутгийн онцлох “Энтрепренер”-оор шалгарав

2021 он

Эрчим хүчний үр ашгийн үйлчилгээг үзүүлэх мэргэжлийн байгууллагаар магадлан итгэмжлэгдэв

2020 он

Гэрлэн бүтээгдэхүүний үйлдвэрлэлд “Гост стандарт”-ыг ашиглах зөвшөөрлийг албан ёсоор авч, хэрэгжүүлж эхлэв

2019 он

Байгальд ээлтэй дэвшилтэд технологи нэвтрүүлсэн байгууллагаар шалгарч “Ногоон наргилз” олгов

2019 он

Шинэ үйлдвэрлэл, оффисын байрыг ашиглалтад оруулав

2017 он

Хувьцаат компани болж Монголын хөрөнгийн зах зээлд хөл нийлүүлэв

2014 он

Лед гэрлийн үйлдвэрийг барьж, ашиглалтад оруулав

2011 он

Цахилгаан тоног төхөөрөмж угсралт, суурилуулалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар үүсгэн байгуулагдав

© Зохиогчын эрхээр хамгаалагдав 2026 он